Харааны
мэдрэхүй
Хүн харааны
мэдрэхүйн тусламжтайгаар мэдлэг, чадварынхаа 90 орчим хувийг олж авдаг бөгөөд
эргэн тойрныхоо юмс үзэгдэл, байгалийн
гоо сайхан, түүх соёлын өвийг хүртдэг юм.
·
Харах эрхтэн нь нүдний алим түүний туслах бүрэлдхүүн
гэсэн 2 хэсэгтэй.
·
Нүдний алим нь гавлын яасны ухархайд байралдаг бөгөөд нулимсны булчирхай,
хөмсөг, зовхи, сормуус түүнийг хамгаалж , тархины гадрын дагзны хэсэгт байрлах
мэдрэлын төвд мэдрэлийн судлаар холбогддог
·
Нүдний алим 2,5 см диаметртэй 7,5 г орчим жинтэй, “
давхар бүрхүүлтэй, хос эрхтэн
- · Уурагт бүрхүүл: Нүдний алимны гадна талын давхар уураглаг бүтэцтэй, цагаан өнгөтэй нүдийг бөөрөнхий хэлбэртэй болгож дотор хэсгийг хамгаалдаг. Өмнөд 1/6 хэсгийг эвэрлэг бүрхүүл гэнэ. Энэ нь өнгөгүй тунгалаг байдаг учир бидэнд харагдах цагаан хэсэг юм.
- · Дунд талын давхарыг судаслаг бүрхүүл гэх бөгөөд солонголог, сормослог бие, судаслаг давхар гэсэн 3 хэсэгтэй. Эдгээр нь торлог бүрхэвч дээр юмны тодорхой дүрс гаргахад нөлөөлдөг. Солонгон бүрхүүл хүүхэн харааг хүрээлж тойрсон 2 төрлийн цагираг, цацраг булчингууд байрлаж хүүхэн харааг өргөсгөж, нарийсгаж , хүүхэн харааны хэмжээг өөрчилж гэрлийг тохируулж байдаг. Үүнийг хүүхэн харааны рефлекс гэнэ. Айх уурлах өвдөх зэрэг сэтгэлийн хөдөлгөөний үед симпатик мэдрэлийн системын сэрэл үүсч хүүхэн хараа өргөснө. Мөн амьсгаа боогдох мэдээ бүнзгий алдахад хүүхэн хараа өргөсч томордог нь амь насанд аюултайн шинж.
- · Солонгон бүрхүүл нүдний өнгийг тодорхойлогч будагч бодис пигмент байдаг. Пигмент их бол хар хүрэн өнгөтэй, бага бол ногоон цэнхэр өнгөтэй байдаг. Солонгон давхарын ард 2 талдаа гүдгэр болор байрлаж тойрон байгаа сормууслаг булчингийн агшилт, сулралаар гүдгэр өөрчлөгдөж гэрэл хуглах чадвар тохируулагддаг.
- · Дотор талын давхарга буюу торлог бүрхүүл олон давхраатай нарийн бүтэцтэй бөгөөд энд гэрлийн нөлөөгөөр сэрэх чадвартай хүлээн авуур эс буюу рецептор болох бөгөөд өөрийн үүрэгтэй жигд биш байрласан савханцар лонхонцор эсүүд байрладаг. Савханцар харуй бүрий бүдэг гэрлээр цочрох бөгөөд өнгө ялгах чадваргүй учир шөнийн цаг, харн лонхонцор өдрийн цагт харж, өнгө мэдэрдэг. Болороос хойших хөндий шиллэг биеэр дүүргэгдсэн байдаг.
- · Нүдний алиманд харааны мэдрэл орсон хэсэгт хүлээн авагч эсүүд байдаггүй учир гэрэл мэдрэхгүй. Үүнийг сохор толбо гэнэ.
Харааны мэдрэхүйн эрхтэн-торлог бүрхэвчинд орших хүлээн авуур, мөн гэрлийн цацрагийг бөөгнүүлж, юмны дүрсийг торлог бүрхэвч дээр эргүүлэн багасган туслагч оптик системээс бүтнэ.
· Гэрлийн цацраг эвэрлэг бүрхэвч болор шилийг биеийг дайрах
явцдаа хугарч цуглуулагдан багассан урвуу байдлаар торлог бүрхэвч дээр буудаг.
Энд савханцар лонхонцор эсүүдэд хөөрөл үүсч мэдрэлийн судлаар мэдээлэл тархины
гадрын харааны төвд дамжуулагдаж задлан ялгагдан, нэгтгэн дүгнэгдэж
боловсрогдоно.
· Юмны дүрс торлог бүрхэвч дээр буух буюу фокуслагдвал тод харна. Хүн нүднээсээ хол, ойр зайд байгаа
зүйлийг нэг зэрэг тод харж чаддаггүй.
· Янз бүрийн зайд байгаа юмны дүрсийг тод харах явдал
нүдний зохицох чадвараас хамаардаг бөгөөд үүнийг аккоммодаци- нүдний зохицол
гэнэ. Энэ нь болор түүний булчингийн агшилтаар хийгдэнэ.
· Нас ахих тусам болорын уян харимхай чанар алдагдаж,
нүдний зохицол өөрчлөгдөнө. Тод харалтын хамгийн ойрын цэг нь аль насанд ямар
хэмжээтэй байдгийг та эндээс харж болно.
Ø 10 насанд 7 см
Ø 20
насанд 12,5 см
Ø 35
насанд 17 см
Ø 45
насанд 33 см
Ø 60
насанд 1 м
Ø 70
насанд 4 м
харааны гажигийн талаар мэдээлэл өгөөч
ReplyDelete