Wednesday, February 1, 2017

Сонсголын мэдэрхүй

Сонсголын мэдрэхүй


     Чих бол сонсголын болон тэнцвэрийн эрхтэн юм.


Чихний бүтэц.
·         Чихний дэлбээ мөгөөрслөг бүтэцтэй дуу чимээг сонсголын гадаад нүх рүү чиглүүлнэ.

·         Сонсголын гадаад нүх 2,5 см урт хэнгэргээр дунд чих, эвстахиевын сувгаас тусгаарлагдана.
·         Эвстахиевын сувгаар хамар залгиурын хоолоотой холбогдоно. Энэ сувгаар гадаад орчны агаар дунд чихэнд нэвтрэн орж, хэнгэргэн хальсны хоёр талын даралтыг тэнцвэржүүлж, хэлбэлзэх тохиромжтой нөхцлийг бүрдүүлнэ.
·         Дунд чихний 3 яс болох алх ишээрээ хэнгэргэн хальсанд, нөгөө талаараа дөштөй,  дөрөө нь дунд чихний зуйван цонхны хальсанд тулж байрлан хэнгэргэн хальсны хэлбэлзлийг дотоод чих уруу дамжуулна.
·         Дунгийн хөндийд дуу хүлээн авах кортисвын эрхтэн байрлаж дууны хэлбэлзлийг цахилгаан догион болгон хувиргана.

Сонсох механизм
·         Дууны хэлбэлзэл агаарт 330 м/сек хуртай дамжих бөгөөд чихний дэлбээнд цугларан сонсголын гадаад сувгаар дамжин хэнгэргэн хальсыг хэлбэлзүүлнэ. Улмаар хэлбэлзэл сонсголын ясаар дамжин зуйван цонхны хальсанд очиж хөдөлгөөнд оруулахад дунгийн доторх шингэн хөдөлж кортиев эрхтний эсийг сэрэлд оруулна. Үүссэн сэрэл сонсголын мэдрэлээр уртавтар тархи, дуд тархийг дайран боловсрогдож, улмаар тархины гадрын чамархайн хэсгийг сонсголын бүсэд очиж авианы шинж чанар, түүний хүч, өндөр, нам зэрэг нь нарийн задлан ялгалагдаж улмаар ухамсарт үйл болж хувирна.
·         Хүний чих секундэд 12-20000 хүртлэх хэлбэлзлэлийн далайц багасч, тэдгээрийн хүч ба даралт 50 дахин ихэснэ.
·         Дуу авиа сонсголын ясаар дамжихаас гадна бас гавлын ясаар дамждаг байна.

Тэнцвэр ба хөдөлгөөний мэдрэхүй
·         Орон зайд биеийн байрлал хөдөлгөөний талаарх мэдээллийг дотоод чихний үүдэвч буюу тэнцвэрийн аппаратын хүлээн авагч мэдэрнэ. Үүдэвч аппарат нь дугуй ба зуйван уут, гурван хагас дугуй цагирган сувгаас тогтоно. Эдгээрт мэдрэх эсүүд, хажууд нь  шохойлог талстууд байна.
·         Эсүүдийг талстууд дарж цочроож байх үед хүний бие үргэлж тэнцвэрт байдалд байна.
·         Биеийн тэнцвэр өөрчлөгдөхөд талстууд бусад эсийг цочрооно. Эндээс хөөрөл төв мэдрэлийн системд очиж биеийн тэнцвэрийг хадгалахд зайлшгүй хэрэгтэй араг яс, булчингийн нарийн зохицсон тонуст агшилтыг бий болгож биеийн байрлалыг тэнцүүлэ тэнцвэрийг хадгалдаг рефлекс үйлийг хийнэ.
·         Ерийн нөхцөлд хүн тэцэрээ хадгалж байхаас гадна тэнцвэр алдуулж болох ямарч өөрчлөлтийг мэдэрч чадна. Жишээ нь: Хүн явж байгаад бүдрэхэд биеийн булчин агшиж тэнцвэр хадгалагдана.
·         Үүдэвч аппаратын тохирсон цочруул нь биеийн хурдассан, удууширсан, эргэсэн, шулуун, шугаман хөдөлгөөн юм.
·         Тэнцвэрийн эрхтний хүлээн авагчийг цочрооход их бие, мөч, хүзүү, нүдний булчингийн тонус рефлексээр өөрчлэгдэнэ. Жишээ нь: Дээшээ, доошоо савлахад хагас дугуй цагирган сувгуудын эс үргэлж цочирч дотор эвгүйрэх, толгой эргэх зэрэг шинж илрэх ба ердийн үед ийм шинж илэрдэггүй

No comments:

Post a Comment