Wednesday, February 1, 2017

ТУЛГУУР ХӨДӨЛГӨӨНИЙ АППАРАТ

 ТУЛГУУР ХӨДӨЛГӨӨНИЙ АППАРАТ
·         Тулгуур хөдөлгөөний аппарат
·         Араг ясны бүтэц, найрлага, ангилал, ясжих процесс
·         Булчингийн бүтэц, найрлага, ангилал
Тулгуур хөдөлгөөний аппаратад яс, булчин, үе ба холбоос орох бөгөөд үйл ажиллагаагаар нь идэвхитэй, идэвхигүй гэж ангилдаг. Идэвхитэйд булчин, идэвхигүйд яс, үе, холбоос ордог. Эдгээр нь хамтдаа олон янзын хөдөлгөөн хийж, биологийн чухал үүргүүдийг гүйцэтгэдэг.
Тулгуур хөдөлгөөний аппаратын үүрэг:
·         Хөдөлгөөний
·         Тулгуурын
·         Хамгаалах
·         Цус төлжүүлэх
·         Дархлалын
·         Бодисын солилцооны
Хүний үйл ажиллагаанд хөдөлгөөн ямар нэг хэмжээгээр оролцоно. Явах, гүйх, амьсгалах, хоол боловсрох, өтгөн шингэн ялгарах, биеийг орон зайд шилжүүлэх, хөшүүргийн үүрэг гүйцэтгэх гэх мэт. Жишээ нь: Хүн инээхэд 17 булчин, уурлахад 43 булчин, тавагтай шөл халбагадаж идэхэд 30 үе, олон булчингууд оролцож хөдөлгөөн хийдэг байна.
Араг яс тодорхой байрлалд байж гадуураа булчингаар хучигдан биеийн галбирыг үүсгэн улмаар зөөлөн эдийн тулгуур болно.
Дотоод эрхтүүдийг гадны нөлөөллөөс хамгаалж хэвийн ажиллах нөхцлийг хангадаг. Үүнд: Гавлын хөндийд тархи, нурууны хөндийд нугас, цээжний хөндийд уушиг, зүрх, хэвлийн хөндийд ходоод, гэдэс, бөөр, давсаг, умай гэх мэт.
Яс нь цусны улаан эс төлжин үүсэх төв юм. Ясны хэмт хэсгийн тухайлбал, чөмөгний торлог эдэд цусны бүх эсүүд үүсэж, цусны судсаар сэрээ булчирхай, дэлүү, тунгалагийн зангилаанд очиж бие гүйцдэг. Мөн булчингийн агшилтаар хялгасан судсанд цус шахагдан нэмэлт шахуурга болж өгнө.
Яс нь эрдэс давс ялангуяа Са, Р, Мg-ын солилцоонд оролцдог ба эдгээрийн гол нөөц агуулах болно. Хоол тэжээлээр Са дутагдвал ясны Са цусанд орж булчин, тархийг хангадаг.
Ясанд цусны цагаан эс үүсэж, төлжих процесс явагдах бөгөөд энэ утгаараа бие махбодыг гадны биетээс хамгаалж, дархлалын системийг бүрдүүлнэ.
Араг ясны бүтэц, найрлага, ангилал, ясжих процесс
Хүн төрөхдөө 350 ястай байснаа өсөлт, хөгжилтийн явцад хайлж, нийлэн насанд хүрэхдээ 206 болдог. Хүний яс биеийн жингийн 8-10% эзлэх ба ойролцоогоор 5-6 кг-д хүрнэ. Яс ургийн хөгжлийн 7-8 дахь долоо хоногт мезодермийн давхраанаас үүсч эхлэх бөгөөд төрснөөс хойш 20-25 насанд нарийн дарааллаар ясжиж дуусдаг, бусад эд, эрхтний адил шим тэжээлийн бодисоор хангагдан төлжиж байдаг.
Ясны бүтэц
Яс нь гадуураа хоёр давхар хальстай
*      Гадна талын давхарга нь цусны судас, мэдрэлийн судлаар баялаг байж ясыг шим тэжээлийн бодис, хүчилтөрөргчөөр хангадаг.
*      Хоёр дахь давхраа яс төлжүүлэх эсүүдээс тогтож, ясны өсөлт нөхөн төлжилтийг хангана.
*      Яс нь нягт ба хэмт эдээс тогтоно.
*      Ясны ширхэг багц үүсгэж, шигүү байрласныг нягт эд гэх бөгөөд хавтгай болон богино яснуудын захаар, урт ясны төв хэсгээр байрладаг.
*      Ширхэгүүд нь бие биеэ дамнан тор хэлбэрээр байрласныг хэмт яс гэнэ. Хэмт эд нь богино болон хавтгай яснуудын голд байрлаж, цусны эсийг төлжүүлэх шавиан чөмгөөр дүүрсэн байдаг.
Ясны найрлага: Ясны найрлагын 50% ус, 15,7% өөх тос, 12,5% органик бодис, 21,8% эрдэс давс эзэлдэг.

·         Ясны уян хатан чанарыг органик бодис, бат бөх чанарыг эрдэс давс нөхөцлдүүлдэг байна.
Ясны найрлага биеийн бусад эс, эдийн нэгэн адил байнга өөрчлөгдөж байдаг. Жишээ нь: Чөмөгт ясны булууны эрдэс давсны 29%, их биеийн ясны 7% ойролцоогоор 50 хоногт шинэчлэгддэг. 40-өөс дээш насанд шинэчлэгдэх үйл явц удааширч ус, органик бодис багасч, яс хуурайшин хэврэгшдэг.
Ясны ангилал
Толгойн яс: Толгойн ясыг дотор нь гавал ба нүүрний гэж ангилдаг.
·         Гавлын яс нь чамархайн хос, дагз, дух зулайн хос, тархины суурь яс, сонсголын гурван яснуудаас бүрдэнэ. Тархины яс хоорондоо хөдөлгөөнгүй холбогдсон 8 ширхэг хавтгай яс байдаг.
·         Нүүрний яс нь хацар, хамар , самалдаг, эрүүний (дээд, доод) нулимсны, тагнайн, хэлний угийн яснуудаас бүрдэнэ. Эдгээрээс доод эрүү хөдөлгөөнтэй бусад яс нь хөдөлгөөнгүйгээр хоорондоо холбогддог.
Их биеийн яс
Их биеийн ясыг багана нурууны, цээжний хэнгэрцгийн гэж ангилна.
·         Хүний багана нуруу нь 33-34 нугалмаас тогтож, хоорондоо мөгөөрсөөр холбогдох тул чөлөөтэй хөдөлнө.
Дотор нь: Хүзүүний -7
Цээжний -12
Бүсэлхийн -5
Ууцны      -5
Ахар сүүлний -5 гэж ангилна.
·         Цээжний 12 нугалмаас 12 хос хавирга гарч цээжний өмнөд талд 7 нь өвчүүтэй шууд 5 нь хоорондоо мөгөөрсөөр холбогдож, өвчүүтэй нийлнэ.
·         Дээрээс доош дарах даралттай холбоотой сээр нурууны нугалмуудын хэмжээ доошлох тусам томордог.
Дээд мөч
            Мөрний бүслүүр гарын яснуудаас бүрдэнэ. Мөрний бүслүүр ясны эгэм, дал орно. Эгэм, далыг цээжтэй холбодог товчлуур яс юм. Гарын яс нь бугалга, шуу, сарвууны яснаас бүрдэнэ. Шууны яс зэргэлдээ орших тохойн яс, цацраг яснаас тогтоно. Сарвууны яс шууны ястай 2 эгнээ 8 жижиг бугуйн ясаар холбогдоно. Алганы 5 богино чөмөгт яс, хурууны 14 богино (эрхий хуруу 2 үетэй бусад нь 3 үетэй) чөмөгт яснаас тогтоно.
Доод мөч
            Аарцагны бүслүүр  ба хөлний яснуудаас тогтоно. Аарцагны бүслүүр яс нь хос сүүж яснаас тогтох бөгөөд араараа уучтай, өмнө талаараа өөр хоорондоо нягт холбогдоно. Хөлний яс дунд чөмөг, шилбэ болон тавхайн яснуудаас бүрдэнэ. Шилбэний яс нь шаант ба тахилзуур яснаас, тавхайн яс өсгий хоёр эгнээ 7 яс, өлмий 5 богино, хурууны 5 чөмөгт яснаас тус тус тогтоно.

Ясжих процесс

Хүүхдийн яс ихэвчлэн мөгөөрс байдаг. Нас ахих тусам мөгөөрсөн эсүүд ясны эс, эрдэс бодисоор солигдох ба энэ процессыг ясжилт гэнэ. Ясны эсийн дундуур кальци тунадасждаг. Нийт яснуудын мөгөөрсөн үүсвэрт тусгай нарийн дэс дараалалтай ясжилтын цэгүүд үүсдэг. Тухайлбал:
·         Дал хэвлийн 8 долоо хоногт ясжилтын цэг үүсч улмаар 16-17 насанд ясжилт дуусна.
·         Атгаал чөмөг  хэвлийн 7 долоо хоногоос ясжилтын цэг үүсч ясжилт явагдах ба нярай хүүхдэд хоёр үзүүр нь мөгөөрс байснаа 18-22 насанд ясжилт дуусна.
·         Богтос хэвлийн 8 долоо хоногоос ясжилт эхлэж 16-20 насанд ясжилт дуусна
·         Шуу 1-6 наснаас ясжилт эхлэх ба 16-20 насанд ясжилт дуусна.
·         Бугуй хэвлийн 2 сараас мөгөөрс бий болж 1-14 насанд ясжилт дуусна
·         Алга хэвлийн 3 сараас 3 нас хүртэл ясжилтын цэгүүд үүсч 18-20 насанд ясжилт дуусна
·         Дунд чөмөг хэвлийн 7-9 сараас эхлэн 1-14 насанд ясжилтын цэг үүсч 17-19 насанд ясжилт дуусна.
·         Бүдүүн, нарийн шилбэ хэвлийн 8 долоо хоногоос 4 нас хүртэл ясжилтын цэг үүсч 16-20 насанд ясжилт дуусна
·         Тагалцаг яс хэвлийн 6 сараас 5 насанд ясжилт дуусна
·         Толгойн яс хэвлийн 2 сараас ясжилтын цэгүүд үүснэ.
            Хүүхдийн ясны өсөлт, хөгжил насны үе шатуудад тодорхой дарааллаар явагдана. Дотоод шүүрлийн булчирхайн хөгжилтэй (өнчин тархины дааврын үйлчилгээгээр) холбоотойгоор эрэгтэй хүүхдэд 11-17 насанд, эмэгтэй хүүхдэд 9-14 насанд эрчимждэг.нэг хэсэг яс нь холбогч эдээр дамжин хөгждөг ба үүнийг анхдагч яс, мөгөөрсөөр дамжин хөгждөгийг хоёрдогч яс гэнэ.
Үе холбоос
Хүний биеийн бүх яс нь хоорондоо холбогч эд мөгөөрсөөр холбогдож хэлхээ ясыг үүсгэнэ.
Хүнд ойролцоогоор 230 гаруй үе байдаг бөгөөд үндсэн 4 элементээс тогтоно.
Үений уут хоёр давхар ханатай, түүний дотор давхарга шар усыг боловсруулна.
Үений хөндий үелж байгаа яснуудын хоорондын завсар.
Шар ус үрэлтийг багасгадаг үений хөндийг дүүргэсэн шингэн
Үений гадаргуу хоёр ясны гадаргуу нь тохирсон байх ёстой. Жишээ нь: Нэг яс гадаргуу гүдгэр, нөгөө ясных нт хонхор байдаг.
Үе нугарлах, тэнийлгэх, эргүүлэх холдуулах ойртулах хөдөлгөөнийг хийх ба бул, домбо, элипс, бөмбөлөг, эмээл, хавтгай хэлбэртэй байна. Хэлбэрээс нь үйл ажиллагаа шалтгаална. Жишээ нь: Бул хэлбэрийн үе хуруунд, тохойн, элипс хэлбэрийн үе шуу, сарвуунд бөмбөлөг хэлбэрийн үе мөрөнд байна
Үений үүсгэж байгаа ясны тооноос хамаарч энгийн ба нийлмэл гэж ангилдаг



Булчингийн бүтэц, найрлага, ангилал, булчингийн ажил
            Хүний биеийн бүх хөдөлгөөнийг булчин гүйцэтгэдэг бөгөөд хөдөлгөөн нь амьд бие махбод орчиндоо дасан зохицох хэлбэр юм. Булчин булчингийн эдээс тогтох тул булчингийн эд оролцоогүй эрхтэн гэж байхгүй
·         Хүний биед 600 гаруй булчин байдаг. Жишээ нь: Сая төрсөн хүүхдэд биеийн жингийн 23%, 8 насанд 27%, 17-18 насанд 43-44% нь булчин байна. Эдгээр булчингийн 50% хөлд, 30% гарт байдаг. Ихэнх булчин яснаас эхэлж ясанд бэхлэгдэнэ. Харин нүүрний булчин яснаас эхлэн арьсанд бэхлэгддэг учир нүүр царайны төрх байдлыг илэрхийлнэ.
·          Гилгэр булчин ходоод, гэдэс, давсаг, цус, лимфийн судас, булчирхайн цоргоны хананы булчинлаг давхаргыг бүтээдэг. Булчингийн ширхэгүүд өөр хоорондоо нягт нийлсэн булчингийн эдүүдээс тогтож, үйл ажиллагаа нь (вегататив) дотоод мэдрэлийн системээр зохицуулагддаг. Энэ булчин бидний санаа бодолд захирагдахгүй.
Булчин
Хөндлөн судас – Араг ясны
Зүрхний
Гөлгөр судалт – Дотор эрхтний
·         Хөндлөн судалт булчин олон тооны ширхгүүдээс тогтдог. Нэг ширхэг нь 120 гаруй бөөстэй 12 см урт эс бүхий олон тооны ширхгүүдээс тогтдог. Эс хэд хэдээрээ гадуураа холбогч эдээр хучигдан анхдагч багцыг үүсгэнэ. Анхдагч багцууд хэд хэдээрээ нийлж холбогч эдээр хучигдан хоёрдогч багц буюу булчинг бүтээнэ.
·         Булчинг бүтээх ширхгүүдийн тоо янз бүр. Жижиг булчин хэдэн зуун ширхгээс, том булчингууд түүнээс бүрч олон ширхгээс тогтоно. Үүнээс хамаарч хөндлөн огтлол, хүч нь өөр өөр байна. Хүний биед 300 сая булчингийн ширхэг байдаг гээд түүнийг нэг багч болговол хөндлөн огтлол нь 3 шоо дөрвөлжин метртэй тэнцэж 25 тонн ачаа даана гэж тооцдог. Төрснөөс хойш булчингийн ширхэгийн тоо өөрчлөгдөхгүй. Харин хөдөлгөөн дасгалжилтаар хөндлөн огтлол нь нэмэгдэнэ.
Булчин=булчингий эс             булчингийн анхдагч багц           хоёрдогч багц
·         Булчингийн нэг ширхэгт, нэг үзүүрийг нөгөөтэй холбосон миофибрилл хэмээх уураг байдаг. Энэ нь агшиснаар булчингийн агших, сунах нөхцлийг хангадаг бөгөөд түүнийг микроскопоор харахад судалтай мэт эрээн болон харагддаг.
·         Булчинг бүрхсэн холбогч эд, хоёр үзүүрлүүгээ илүү гарч шөрмөс болон ясанд бэхлэгдэнэ. Булчингийн ширхгүүд шөрмөстэйгөө холбогдсон байдлаараа олон янзын хэлбэрийг үүсгэдэг. Жишээ нь: Өд, ээрүүл, хагас өдөн гэх зэрэг өргөн хавтгай булчин (цээжний, их биений), урт ээрүүл хэлбэрийн (хөл, гарын), богино тойрог (ам, нүдний), цагираг (давсагны хучаас) гэж ангилдаг.
Булчингийн үндсэн шинж чанар нь агшиж, суларч агшилтынхаа үр дүнд ясыг хөшүүрэгдэн хөдөлгөж хөдөлгөөн хийх
Булчинг гүйцэтгэж байгаа хөдөлгөөнөөр нь
Булчин
·         Тэнийлгэх
·         Агшаах
·         Өргөтгөх
·         Ойртуулах
·         Холдуулах
·         Нарийсгах
·         Нугалах
Булчингийн ангилал
Хүний биеийн булчинг их биеийн, толгойн, дээд, доод мөчний гэж ангилна.
·         Их биеийн булчинд. Цээж хэвлий, нурууны булчингууд багтана. Цээжний булчинд хавирга, хавирга завсрын булчин орон ба эдгээр нь амьсгалах үйл ажиллагаанд оролцдог тул амьсгалын булчин гэнэ. Дээд мөчийг цээжинд холбодог булчингууд хэвлийн хөдөлгөөнд оролцоно. Хэвлийн булчингууд хэвлийн хөндийн ханыг үүсгэн, дотоод эрхтэг хамгаалж тогтоох, тэдгээрийн олон янзын үйлдлийг хангах үүрэг гүйцэтгэхээс гадна бөхийг хазайхад оролцоно. Нурууны булчингууд биеийг босоо байлгах, гар, цээж, хөдөлгөөн хийхэд чухал үүрэгтэй.
·         Толгойн булчинг гүйцэтгэх үйлээр нь зажлуур, нүүрний булчин гэж ангилна. Зажлуур булчингууд дээд эрүүг дээш, доош, баруун, зүүн, урагшаа, хойш нь хөдөлгөдөг. Нүүрний булчингуудын агшиж  сулрахад хүний нүүрний бөхийлт төрх байдал илэрдэг. Эдгээр нь гавлын яснаас эх авч нүүрний арьсанд бэхлэгдэнэ. Үүнээс гадна толгой булчинд толгой хөдөлгөх хүзүүний булчингууд орно.
·         Дээд мөчдийн булчинд мөрний бүслүүр, гарыг үеэр нь хөдөлгөдөг булчингууд багтана. Мөрний бүслүүрийг хөдөлгөдөг булчингууд их биеэс эхэлж дал ба бугалганд бэхлэгдэнэ. Тэдгээрийн нэг нь 4 өнцөгт булчин юм. Мөр хөдөлгөгч булчингууд цээжний хэнгэрцэг ба мөрний бүслүүрээс эхэлж бугалганд бэхлэгдэнэ. Үүнд гурван өнцөгт булчин, цээжний том булчин, нурууны өргөн булчин орно. Шууд хөдөлгөгч булчингууд буглага ба далнаас эхлэж тогойн цацраг ясанд бэхлэгдэнэ. Үүнд: бугалганы өмнө талын 2 толгойт булчин, ар талын 3 толгойт булчин орно. Шууны яс, алга савууны ясанд бэхлэгдсэн булчингууд агшихад гар хурууны маш олон янзын хөдөлгөөн хийгддэг.
·         Доод мөчдийн булчинд хөлийнг түнхний үеэр, сээр нурууны хөдөлгөгч булчингууд багтана. Гуя хөдөлгөгч булчилнгууд сүүжнээс эхэлж дунд чөмгөнд бэхлэгдэнэ. Шилбэ хөдөлгөгч булчингууд зузаан гуяыг бий болгоно. Хүний хамгийн том булчин өгзгөнд байдаг. Тавхай хуруу хөдөлгөгч булчингууд шилбэний ар, хажуу, тавхайн өмнө талд байрлана.
Булчингийн ажил
Булчингийн гүйцэтгэх үүргээс нь хамаарч булчин бүрийн цусан хангамж мэдрэлжүүлэлт янз бүр байдаг.
Бучингийн ширхэгийг тойрч цусан хялгасан судас шигүү тор үүсгэх бөгөөд булчин суларч тайван байдалд орход тэдгээр судас шалчийн даралт багасана. Харин булчин агшихад нөөцөнд байсан хялгасан судсууд нээгдэн, ирэх цусны хэмжээ 10 дахих нэмэгдэнэ.

Ингэж булчин шахуургын үүргийг гүйцэтгэсэн цусны урсгалд нөлөөлнө. Цусаар ирэх О2 , шим тэжээлийн бодисын хэмжээ нэмэгдэн бодисын солилцоо идэвхжэнэ.
·         Булчингийн үйл ажиллагаа төв мэдэрлийн систем зохицуулдаг бөгөөд булчингийн мэдрэлжүүлэлт янз бүр. Жишээ нь: Нүдний булчингийн 3-6 ширхэгийг мэдрэлийн нэг ширхэг, хөлний эрээн булчингийн 120-160 ширхэгийг мөн мэдрэлийн 1 ширхэг мэдрэлжүүлдэг байна. Мэдрэлийн ширхэг нь булчинд ороод маш олон салаалж булчингийн ширхэг болгоныг мэдрэлжүүлнэ.
·         Цочроогчийн нөлөөгөөр булчингийн ширхэг богиносоход түүнийг дагаж хүчдэл өөрчлөгдөж булчин агшина. Дараа нь суларах үйл ажиллагаа явагдаж энерги зарцуулна. Булчингийн ямар ч хөдөлгөөн нугалах, тэнийлгэх гэсэн харилцан эсрэг чиглэл бүхий үйл хийнэ. Булчингийн эдэд ¾ ус, үлдсэн бодисын 20% уураг, 5% уургийн бус бодис, эрдэс давс агуулагддаг.
·         Хамгийн чухал уургийн бус органик бодис нь АТФ буюу 3 фосфорт адинозин юм. Энэ бодисын хүчилтөрөгчтэй орчиндох задарлаас энерги үүсдэг. Булчингийн эсд АТФ тогтмол их хэмжээгээр нөөцлөгдөн хадгалагддаггүй байнга зарцуулагдан, нөхөгдөж байдаг. АТФ үүсэх их үүсвэр нь глюкоз юм. Глюкоз эсэлдэн глюкоген байдлаар элэг, булчинд нөөцлөгдөх хэрэгтэй үед АТФ-ын молекулыг үүсгэнэ. Жишээ нь: Биеийн хүчний хөдөлмөр булчин агшихад энерги зарцуулагдаж удаан ажилласнаас энерги шавхагдана. Энэ үед нөөц глюкоз булчинд ирж энерги үүсгэнэ.

·         Булчингийн ажил, түүний хүчээс, хүч нь түүний хөндлөн огтлол, ясанд бэхлэгдсэн байдлаас хамаарна. Булчингийн ажил ихэсхэд тэжээл ихсэж томрох ба үүнийг булчингийн ажилгаанаас үүссэн томролт гэнэ. Хүний булчин гүйцэтгэж буй ажил, биеийн тамирын дасгал, гимнастикаас шалтгаалж харилцан адилгүй хөгжилтэй байдаг.

No comments:

Post a Comment