МЭДРЭХҮЙН ЭРХТЭН
· Хүрээлэн байгаа орчин,
бие махбодын дотоод орчноос янз бүрийн дохиог хүлээн авч тархи руу дамжуулж
улмаар бие махбод орчны нэгдлийг хангаж ажилладаг тогтолцоог мэдрэхүйн эрхтэн
гэнэ.
Гадаад ертөнцийг танин мэдэх үйл ажиллагаа нь олон тооны мэдрэхүйн эрхтний үр дүн юм. Мэдрэхүйн
эрхтэн буюу анализаторын систем 3 хэсгээс бүрдэх бөгөөд аль нэг нь гэмтвэл
мэдрэх чадвараа алдана.
- Мэдрэхүйн эрхтэн анализатор нь мэдрэлийн системийн хэсэг бөгөөд олон тооны хүлээн авуур, холбогч ба төвийн мэдрэлийн эсүүд, тэдгээрийг холбож буй ширхэгээс тогтоно.
- Хамгийн анхны задлан ялгах үйл ажиллагаа рецепторт явагдана.
Мэдрэхүйн эрхтнийг байршилаар
нь ангилсан ангилал.
Рецепторт цочролыг илрүүлэн мэдэх, ялган дамжуулах, өөрчлөн хувиргах,
мэдээлэлийг кодчилох, шинж чанарыг таних чухал үйл явагдана.
·
Рецептор бүр тодорхой цочролуудыг хүлээн авна.
§ Харааны
рецептор- гэрэл
§ Сонорын
рецептор- дууны хэлбэлзэл
§ Үнэрлэх
рецептор- янз бүрийн бодисын молекулын үйлчлэл
§ Амтлах
рецептор- уусмал байдалтай бодисын химийн үйлчлэлийг тус тус хэлнэ.
·
Рецептор бүр өөрт тохирсон цочролуудын үйлчлэлд маш
мэдрэмтгий бөгөөд тохироогүй цочроогчийн асар хүчтэй үйлчлэлээр хөөрөлд орох
чадвартай . Жишээ нь: Цахилгаан гүйдэл ба механик цочролын үйлчлэлээр нүдэнд
гэрлийн, чихэнд дууны хөөрөл үүснэ.
·
Рецептор цочроогчийн хүчинд дасан зохицох чанартай. Энэ
нь байнга үйлчилж байгаа цочруулд мэдрэхүйн эрхтний мэдрэх чанарын бууралтаар
илэрнэ. Жишээ нь:
Биеийн арьсанд хувцас дарах, ердийн шуугиан, өрөөний үнэрт дасар зэрэг болно.
Рецептор ангилал
Дохионы II
системийн мэдрэхүй нь зөвхөн төрсөний дараа идвэхтэй үйлийн үр дүнд бий
болох бөгөөд ренептор дамжуулах хэсэг гэж байхгүй.
Төв хэсэгтэй дохионы I системтэй ижил мэдрэхүйгээр холбогддог.
МЭДРЭХҮЙН ЭРХТЭН
Мэдрэх эрхтэнүүд
|
Задлан ялгагч
|
|
Хараа
|
Нүд
|
Торлог бүрхүүл- Харааны мэдрэл- Их тархины гадрын
харааны бүс
|
Сонсгол
|
Чих
|
Дотор чихны дун- Сонсголын мэдрэл- Их тархины гадрын
сонсголын бүс
|
Тэнцвэр
|
Дотор чих
|
Үүдэвч дотор чихний уут ба хагас дугуйн суваг-
Сонсголын мэдрэл- бага, дунд, их тархины гадр
|
Хүртэхүй
|
Арьс ба саласт бүрхүүл
|
Хүргэж мэдрэдэг хүлээн авуурууд- Мэдрэл- Их тархины
гадр
|
Үнэрлэх
|
Хамрын хөндийн салс бүрхүүл
|
Үнэр мэдрэх хүлээн авуур- Үнэртэх мэдрэл- Их тархины
гадрын үнэрлэх бүс
|
Амтлах
|
Амны хөндийн салст бүрхүүл
|
Амтлах хүлээн авуурууд- Амтлах мэдрэл- Их тархины
гадрын амтлах мэдрэхүйн бүс
|
hi sain u Dawaachimeg bna.Amjilt.Zondoo olon hicheel oruulaarai.
ReplyDelete