Wednesday, February 1, 2017

Тулгуур эрхтний тогтолцооны эрүүл ахуй

ХҮҮХДИЙН ТУЛГУУР ХӨДӨЛГӨӨНИЙ АППАРАТЫН ОНЦЛОГ
  1. ·         Хүүхдийн тулгуур хөдөлгөөний аппаратын онцлог
  2. ·         Биеийн зөв галбир

Хүүхдийн тулгуур хөдөлгөөний аппаратын онцлог
v  Хүүхдийн яс мөгөөрслөг, органик бодис их, эрдэс давс бага, цусан хангамж сайн, ясны хальс зузаан зэрэг онцлогоос шалтгаалан уян налархай гэмтэл авах явдал бага, гэмтвэл эдгэрэх нь хурдан байдаг.
v  Гавлын ясны дагзны хэсэг том,нүүрний хэсэг бага, зулай хооронд зулай хоорондоо заадсаар холбогдож, бага зулай 2-3 нас, их зулай эхний 1 жилд битүүрдэг.
v  Нурууны физиологийн мурийлтууд гүйцэд үүсээгүй байсна толгойгоо даах, суух, хөлд орох үеэс үүсч эхэлнэ. Нурууны хөндлөн сэртэн харьцангуй эгц байдаг тул хотойлт сайтай, цээжний хэнгэрцэг өргөн, богино хавирга хөндлөн байрлалтай, аарцаг яс дутмаг хөгжилтэй, ялангуяа бага аарцагийн хөндий жижиг юүлүүр хэлбэртэй. Ясжилт хөгжиж гүйцээгүй тул буруу үйлээс болж элдэв өөрчлөлтөд хялбархан ордог онцлогтой. Хүүхдийн үеүд том хүнийхийг бодвол илүү хөдөлгөөнтэй байдаг.
v  Амьдралын эхний саруудад булчингийн ширхэг нарийн, миофибрилл бага, эс нь бөөмлөг бүтэцтэй, эс завсрын бодис их, цусан хангамж сайн байдаг. Цаашид булчингийн хөгжил жигд бус явагдана.
Жишээ нь:
-          Урагт хэл, уруул, өрц, хавирга,хавирга завсрын болон нурууны булчин эхлээд, дараа нь гар хөлийн булчин хөгждөг.
-          1насны үед мөрний, дараа нь гар хөлний булчин хөгждөг.
-          2 наснаас мөчний гадна талын булчин, нурууны булчин
-          5 наснаас бугуй, бугалганы булчин
-          6-7 насанд сарвууны булчин
-          8-9 насанд өргөөшөө хөгждөг ба охидуудад 12-15, хөвгүүдэд 13-17 насанд буюу бэлгийн бойжилтын үед илүү хөгжинө. Улмаар 25 насанд уртаашаа, 35 насанд өргөөшөө хөгжил нь гүйцдэг.
v  Төрсний дараа нярай хүүхдийн нугалагч булчин тонус сайтай байдаг учир хөл, гараа их биедээ нааж татсан, дасгал толгойгоо бага зэрэг бөхийлгөсөн байрлалтай байх тул үүнийг ургийн байрлал гэдэг. Улмаар 3-4 7 хоног болоход булчингийн тонус суларч хүүхдийн байрлал чөлөөтэй болж ирдэг.
v  Эх тархины гадрын эсийн ялгарал, улмаар хөгжил муу дээд, доод төвүүдэд зохицуулах чадвар сулаас нярай хүүхдийн хөдөлгөөн бүх биеэ хамарсан, сарвалзсан, эмх замбараагүй байдаг.
v  Хүүхдэд мэдрэхүйн эрхтнүүд хөгжсөнөөр хөдөлгөөнийг зохицуулах чадвар нэмэгддэг байна. Хамгийн түрүү нүдний булчингийн хөдөлгөөний зохицуулага хөгждөг бөгөөд хүүхэд эхлээд харах талбайд байгаа тод зүйлийг харах чадвартай болдог. 1-3 сартай үед 50 см зайд тод өнгийн хөдөлгөөнгүй тоглоом зүүж харц тогтоох нь хөгжилд сайнаар нөлөөлдөг.
v  Хүүхэд төрсний дараа 6-н долоо хоногоор хүзүүний булчингийн хөдөлгөөний зохицол хөгжиж толгойгоо дааж эхлэнэ. 12 долоо хоногоос толгойн байрлалд тавих их тархины гадаргын хяналт сайжрана. Цаашдаа дээд мөч, их биеийн булчингийн хөдөлгөөний зохицол хөгжинө.
v  3-5 сартайгаас гарын мэдрэмж хөгжиж эхэлснээр гар хүрэх газар өлгөсөн тод өнгөтэй тоглоомыг 2 гараараа барихыг оролдох зорилго чиглэлтэй болж ирэх боловч хөл, их бие хөдөлгөх, амаа ангайх зэрэг илүү хөдөлгөөнүүдийг давхар хийдэг. Цаашдаа мэдэрхүйн эрхтэн, хөдөлгөөний харилцаа холбоо хөгжихийн хирээр илүү хөдөлгөөн багасч зорилготой болно.
v  4-5 сартайгаас түрүүлгэй болон дээшээ харж хөрвөөх
v  1 настайгаасаа явж, 1 нас 6 сартайдаа гүйж, 1 нас 8 сартайгаасаа хашлага түшэн шатаар уруудах, 2 нас 6 сартайгаас харайх чадвар эзэмшинэ.
Хүүхдийн яс булчингийн хөгжил, хөдөлгөөний эвсэл сайжрахад
-          Хүүхдийн насанд тохирсон орц, норм, найрлагатай, эрүүл ахуйн шаардлага хангасан хоол тэжээл
-          Эрүүл агаарт хөдөлгөөнт тоглоом, иллэг, дасгал гимнастик хийлгэх, дахин давтан хийлгэх сургуулилалт
-          Ширээ сандал, ор дэр, гутал хувцасны тохирсон байдалд зөв арчилгаа
-          Осол аюулгүй эрүүл орчин чухал

Биеийн зөв галбир
·         Гулгах хөдөлгөөний  аппаратын хөгжилтөөс биеийн галбир шалтгаалах ба энэ нь хүүхэд ахуй цагаас бүрддэг. Биеийн зөв галбир толгой эгц, хүзүү, бүсэлхий, ууцны тахийлт үл ялиг 3-4 см, дал мөрийг цэх эргүүлсэн, хөл тэгш, хөлийн ул нумарсан, булчин чанга, гэдэс татагдсан байж биеийг цэх шулуун харагдуулж хөдөлгөөн нойрын зохилдсон, итгэлтэй болдог. (Зураг 5 а, в, е, з )
·         Яс булчингийн буруу хөгжил, тэнийлгэгч булчингийн ачаалал ихсэх, эрүүл ахуй шаардлага хангагдаагүй нөхцөлд сууж, унтаж амрах зэргээс биеийн галбир өөрчлөгддөг.
·         Биеийн галбир өөрчлөлт (зураг 5) нуруу бөгтгөр бүсэлхийгээрэй хотгор гэдэс цүдгэр (г) нуруу хазгай дал дээр, доор (б) тааз зөрүү хөл Х буюу “O” (ё) хэлбэртэй, хөлийн нум тавигдсан (Ж) зэрэгээр илэрнэ.
·         Бизийн галбирын өөрчлөлтийг доорх байдлаар ангилна. Үүнд:
-          Булчингийн тонусын өөрчлөлт биеэ цэхлэж хянаж явах, дасгал гимнастик тогтмол хийснээр арилдаг.
-          Нугалмын холбоосын өөрчлөлт энэ нь эмчийн тусламжаар тусгай кабинетад тасралтгүй урт хугацааны дасгал гимнастикийн үр дүнд арилна.
-          Нурууны яс мөгөөрсний өөрчлөгдөн хөгжсөнтэй холбоотой галбир өөрчлөгддөг. Үүнийг засах хэцүү бараг засагддагүй байна.
СӨНХ-д хоол тэжээлийн дутагдал рахид, бие бялдрын сул хөгжилт  өвчлөл зэргээс галбир өөрчлөгддөг. Хүүхдийг хэт зөөлөн орон дээр эвхрүүлж унтуулах, бариу гутал өмсгөх, удаан явуулах,9-10 сар хүрээгүй хүүхдийг удаан зогсоох зэргээс яс булчингийн буруу хөгжил явагдана. Иймээс хүүхдийг багаас нь зөв суулгаж, алхуулж, зогсоход анхаарах хэрэгтэй. (зураг6)
Хөлийн нум тавигдсанаас хавтгай тавхайтай болж, биеийн тулгуур алдагдан, хүндийн төв өөрчлөгдөн цусан хангамж муудаж, хөл өвдөх, шөрмөс татах, булчин таазаар өвдөх, хөл хөлрөх, даарах шинж илрэн явахдаа гараа хаяж, хөлөө чанга болхи тавьж явдаг.
Хавтгай тавхайтай болох нь төрөлхийн байхаас гадна рахит, бие нь сул хөгжил, хэт таргалах бариу, өсгийгүй гутал өмсөх, удаан хугацаагаар хатуу газар зогсох, явах зэргээс нөлөөлдөг.
Хавтгай тавхайтай хүүхэд массаж хийж чийрэгжүүлэх дасгал гимнастик хийлгэх, зүлгэн дээр хөл нүцгэн явуулах, эмчид үзүүлэх зэргээр анхаарал тавих хэрэгтэй.





No comments:

Post a Comment